Хятадуудад зодуулсан эрэгтэй эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Хятадуудад зодуулсан эрэгтэй эмчлүүлж байна

Сүхбаатар дүүргийн XII хороонд байрлах “Шилэн дэлгүүр”-ийн ойролцоох зам дээр өнгөрсөн бямба гаригийн 14.20 цагийн орчим БНХАУ-ын иргэд монгол залууг бүлэглэн зодож, гэмтээсэн хэрэг гарчээ. Дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид шуурхай очиж шалгахад оршин суух тодорхой хаяггүй 29 настай, эрэгтэй Пай Гоү Го гэгч бусадтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн иргэн 27 настай Ө-г зодож, гэмтээсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч хүнд гэмтээгүй тул гэрээр эмчлүүлж байгаа гэнэ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж