
“Unilever” групп үс арчилгааны “Alberto Culver” группын технологийг Tresemme, VO5 болон Simple personal бүтээгдэхүүний брэндийн хамт 3,7 тэрбум ам.доллараар худалдан авлаа гэж “ВВС” мэдээлэв. Dove, Vaseline, Pond’s болон Sunsilk брэндүүдийг эзэмшдэг “Unilever” групп нь хөрөнгө эргэлтийнхээ 30 хувийг өргөн хэрэглээний гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулж байгаа юм. “Unilever” группын захирал ноён Полман өргөн хэрэглээний гоо сайхны бүтээгдэхүүн нь голлох өсөлттэй салбар юм хэмээн тодорхойлжээ.