Улсын арсланд зориулж хөшөө босголоо

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Улсын арсланд зориулж хөшөө босголоо

Энэ сарын 22-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд Улсын арслан Шагдарын хөшөөг нээх ёслол боллоо. Цагаан-Уул суманд “Босоо” хэмээн алдаршсан улсын арслан Шагдарын дурсгалд зориулж хөшөөг түүний үр хүүхэд болон орон нутгийн иргэдийн тусламж дэмжлэгтэйгээр хоёр сарын хугацаанд босгожээ. Хөшөөний урд талд босоо Шагдар гуайн өргөсөн 645кг чулууг байрлуулж дөрвөн талд нь арслан, заан, начныг дүрсэлсэн хөшөө бүтээжээ.

Д.Идэрмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж