Чацарганын 1000 мод тариалжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Чацарганын 1000 мод тариалжээ

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багт зуншлага сайн, ургац арвинтай байгаа учир тариаланчид сэтгэл хангалуун байгаа аж. Тус багийн нутагт улсын тэргүүний тариаланч С.Сайханжаргал эзэнтэй “Газрын өгөөж” хоршооныхон чацарганы 1000 мод тариалсан нь 80 хувийн ургацтай байгаа гэнэ. Мөн талбайдаа үхрийн нүдний 100 мод тарьжээ. Тус хоршоо энэ онд нийсэлд болсон үзэсгэлэн худалдаанд оролцож “Алтайн халтар арвай”-гаар “гран при” шагнал хүртсэн төдийгүй ХХААЯ-ны сайд Бадамжунай газар тариалан эрхлэхэд нь зориулж 50.0 сая төгрөгийн хүүгүй зээл олгосон байна. Энэ онд Хуримт багийн малгүй болсон иргэд болон ажилгүй байсан 34 иргэн газар тариалан эрхэлж байна гэсэн судалгаа гарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж