Төрийн албан хаагчид тангараг өргөнө

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид тангараг өргөнө

Төрийн албаны аймгийн салбар зөвлөлөөс 2010 оны зургадугаар сарын мэргэжлийн шалгалтад тэнцсэн төрийн албанд анх удаа орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс хамгийн дээд оноо авсан 17 иргэнийг тухайн албан тушаалд томилуулахаар санал болголоо.  Эдгээр албан хаагчид удахгүй тангараг өргөнө. Төрийн албаны зөвлөлөөс нутгийн захиргааны байгууллагын сул ажлын 23 байрны захиалгын дагуу шалгалтыг зохион байгуулсан байна. Шалгалтад  эрүүл мэндийн газрын өсвөр үеийн эрүүл мэнд, хяналт шинжилгээ, гарзрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын иргэний болон үйлдвэрийн барилга хариуцсан мэргэжилтнээс бусад 20 ажлын байранд 99 иргэнийг бүртгэн оруулснаас75 нь тэнцсэн үнэлгээ авч нөөцийн бүртгэлд оржээ. Захиалгын дагуу шалгалтад хамруулсан  нутгийн захиргааны ажлын 20 байрнаас ийнхүү гурваас бусад нь “эзэн”-тэй боллоо

Мөн тус салбар зөвлөлөөс төрийн албаны зөвлөл байгуулагдсаны 15 жилийн ой угтан төрийн алба, албан хаагч, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, тулгамдсан асуудлын талаар эссэ, өгүүлэл, бичлэгийн уралдаан зарлаад байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж