Алтны үнэ дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Алтны үнэ дээд амжилт тогтоов

Лондонгийн зах зээлд нэг унци алт анх удаа 1300 ам.доллараас илүү үнэ хүрсэн нь үнэт металлын ханшны өсөлт дэлхийн эдийн засгийн хямрал болон ам.долларын ханш унаж байгаатай холбоотойг харуулж байна.

2000 онд 258 ам.доллар байсан алтны үнэ сүүлийн арван жилд тав дахин өссөн юм. Үнийн өсөлтийн нэг гол шалтгаан нь эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэн найдвартай хөрөнгө оруулалт гэдэг үүднээс алтны эрэлт хэрэгцээ нэмэгдэж, үнэ өсдөг. Нөгөө нэг шалтгаан нь алт ам.доллараар үнэлэгдэж ирсэн нь ам.долларын ханшны уналт бүрт алтны үнийг өөр валютаар худалдан авагсдад бууруулж байсан механик систем юм.

Дэлхийн алтны зөвлөлийн сүүлийн мэдээгээр Энэтхэг болон Хятадын үнэт эдлэл худалдан авагчдын эрэлт хэрэгцээ их байгаагаас алтны үнэ өндөр байх урьдчилсан төлөвтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж