Хөрөнгийн эрхийн төсөл сургалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн эрхийн төсөл сургалт хийж байна

Монголын мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төсөл хоёр өдрийн хугацаатай сургалт зохион байгууллаа. Газрын зах зээлийн мэргэжилтэн болон энэ чиглэлээр дагнан ажилладаг сурвалжлагч нарт зориулсан сургалт өнөөөр “Пума имперал” зочид буудалд эхэллээ. Сургалтаар Монголын өнөөгийн Газрын шинэтгэлийн бодлого, газрын эрхийг баталгаажуулах, бүртгэх байгууллагын тогтолцоо, хууль эрх зүйн орчин, Газрын эрх, төрөл ялгаа болон Газрын улсын бүртгэлийн тогтолцоо зэрэг сэдвийг хамарлаа. Мөн газрын татвар, төлбөр, хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухай танилцуулсан.

Сургалт маргааш мөн үргэлжлэх бөгөөд Нүхт амралтад болох юм. Сургалтын хоёр дахь өдөр ерөнхийдөө дадлага хичээл болох юм байна. Хөрөнгийн эрхийн төслийн тусламжтайгаар төсөл байгаа газарт очиж, бодит жишээтэй танилцана. Мөн Эд хөрөнгийн бүртгэлийн бизнесийн үйл ажиллагааг сайжруулах нь, Төслийн үйл ажиллагаанд хүрээлэн буй орчин болон нийгмийн үйлчилгээний гүйцэтгэх үүрэг гэсэн сэдвээр багш нар лекц уншина.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж