“Сарьсан багваахай” оперетта дахин тайзнаа амилна

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

“Сарьсан багваахай” оперетта дахин тайзнаа амилна

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 27-нд Австрийн хөгжмийн зохиолч Иохан Штраусын “Сарьсан багваахай” опереттаг тайзнаа дахин амилуулах гэж байна. “Сарьсан багваахай” оперетта нь анх Австри улсын Вена хотноо 1874 онд тоглогдож байжээ. Тус оператта нь дуурийн урлагийн хөнгөн төрөл бөгөөд зохиолын хувьд сонирхолтой, үзэгчдэд хялбар хүрч ойлгогддог учраас бусад дууриас онцлог юм. Энд XIX үеийн нэгэн гэр бүлийн амьдралыг харуулдаг ба эхнэр нь нөхрөө хуурч нууц амрагтай болж, эцэст нь хууран мэхлэлт илэрдэг тухай өгүүлдэг.
М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж