Нигерийн үерээс сая сая хүмүүс зугтаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Нигерийн үерээс сая сая хүмүүс зугтаж байна

Нигерийн тосгон

Нигерийн эрх баригчид үерт бүхэл бүтэн тосгонууд урсаж байна гэж мэдэгдлээ. Нигерийн хойд нутагт хоёр далангийн усыг буулгахаар хаалтыг нээсний улмаас бараг хоёр сая хүн орон гэрээ орхиход хүрэв.  Жигава мужийн захирагчийн төлөөлөгч хэлснээр хоёр даланг нээсний улмаас хяналтгүй их ус асгарч үер болгосон байна.

Далангууд хөрш Кано мужийнх боловч түүний ус хаялтад Жигава мужийн 5000 орчим суурин нэрвэгдэж хоёр сая хүн зугтахад хүрсэн байна. Даланг борооны улирлын үеэр нээдэг ба энэ удаа ус хяналтгүй асгаран тариалангийн талбайд ороод ирсэн байв.

Тус мужид хоёр сар тасралтгүй бороо орсны улмаас даланг сэтэрнэ гэж болгоомжлон түүнийг хаалтуудыг нээжээ. Үүний улмаас олон тосгон усанд урслаа гэж мужийн төлөөлөгч хэлэв. Далангийн хаалтыг нээх гэж байгаа тухай хүмүүст урьдчилан сануулсан уу гэдэг нь тодорхойгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж