Чилид уурхайчдыг гаргаж авах савыг авчирчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Чилид уурхайчдыг гаргаж авах савыг авчирчээ

Газар дор боогдсон уурхайчдын нэгийн охин Каролина Лобос аврагч капсулыг туршин үзэв

Чилийн хойд хэсгийн уурхайд боогдсон уурхайчдыг аврах тусгай төмөр савыг авчирчээ. Бараг 50 гаруйхан см-ын өргөнтэй төмөр саванд уурхайчдыг хийн ухсан нүхээр дээш татан гаргах юм. Уурхайчид хүрсэн цооногийг одоо өргөтгөж байгаа ба тэр ажиллагаа дуусангуут уурхайчдыг уг саванд суулган нэг нэгээр нь дээш гаргах юм. Одоо 700 метрын гүнд боогдсон 33 уурхайчдын нэг хүнийг дээш гаргахад 20-30 минутыг зарцуулах гэнэ.

Төмөр савыг үнснээс босч байсан үлгэрийн шувууны нэрээр "Феникс" гэж нэрлэсэн байна. Уурхайн дэргэд түр лагерьт амьдарч байгаа уурхайчдын хамаатан садан уг савыг туршин үзсэн байна. Тэдний тоонд нуранги дор байгаа Франклин Лобосын охин орсон ба  25 настай бүсгүй уг савыг нарийхан харагдсан ч их гайхмаар таатай эд гэж нэрлэв. Түүний яриагаар тэр сав нь хөдөлгөөнийг боохгүй бөгөөд хязгаарлагдмал орчны айдсыг төрүүлээгүй гэнэ. Уг саванд 90 минутад хүрэлцэхүйц хүчилтөрөгч мөн холбооны төхөөрөмжтэй. Сав хонгилд гацвал уурхайчин дахин доош буух цооногийг дор нь хийж өгсөн байна. Уг савыг төлөвлөсөн хугацаанаас өмнө бэлтгэн хийж авчирсан байна. Strata 950  өрөм хатуу чулуулаг давхаргыг 442 метр хүртэл өрөмдөж чадсан ба  тэр савыг чөлөөтэй буух хэмжээнд хүртэл хонгилыг өргөтгөх ёстой. Арваннэгдүгээр сарын эхээр уурхайчдыг дээш гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж найдаж байгаа ажээ.

Үүний зэрэгцээ Сан-Хосе уурхайд өөр хоёр өрөм  ажиллаж байна. Тэдний нэг нь 175 метр хүртэл өрөмдөөд цооногийг өргөтгөж байгаа гэнэ. Нөгөө нь аврах сав орох хэмжээний өргөн цооног өрөмдөн дөнгөж 62 метрын гүнд хүрээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж