Траян Бэсеску өөрийн хамгаалагчдаас цагдааг хөөв

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Траян Бэсеску өөрийн хамгаалагчдаас цагдааг хөөв

Траян Бэсеску. Фото ©AFP

Румыны ерөнхийлөгч Траян Бэсеску (Traian Basescu) өөрийн цувааг дагалдах цагдаа нараас татгалзжээ. Энэ тухай Agence France-Presse  есдүгээр сарын 26-нд мэдээлсэн байна.

Бэсескугийн шийдвэрт нь Румыны цагдаа нар төрийн зардлыг багасгахын эсрэг болсон жагсаалд нэгдсэн явдал нөлөөлсөн байна. Есдүгээр сарын 24-ний өдөр цагдаа болон хуулийн шийдвэр биелүүлэх газрын 6000 орчим ажилтнууд ерөнхийлөгчийн өргөөний өмнө жагсаал хийсэн байлаа. Тэд Бэсескуг огцор гэж шаардаж байсан юм.

Ерөнхийлөгчийн хамгаалалтыг аюулгүй байдлын тусгай албаныхан хийдэг ба түүний цувааг 10 орчим цагдаа нар дагалддаг байжээ.

Төсвийн зарлагыг багасгахын тулд төрийн албаны ажилтнуудын цалинг 25 хувиар бууруулж, орон тооны цомхотгол хийх юм байна. Төсвийн цалинтай бараг 70 мянга орчим хүнийг ажилгүй болгоно. Эдгээр арга хэмжээгээр румынчууд төсвийн зарлагаа дотоодын нийт бүтээгдэхүүний 7,4 хувиас 4,4 хувь хүртэл бууруулах юм байна. Тэр нь Олон улсын валютын сангаас авах 20 тэрбум евроны зээлийн үндсэн шаардлага нь болж байгаа юм.

Төрийн зарлагыг багасгахын эсрэг хамгийн том эсэргүүцлийн ажиллагаа энэ сарын 22-ны өдөр Бухарест хотноо болсон байлаа. Тэр үеэр 10 мянга орчим жагсагчид Засгийн газрын ордонд нэвтрэхээр оролдон хамгаалалтад байсан цагдаа нарыг өндөг, лонхоор шидэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж