Жагсаал удирдсан Т.Нарантуяг баривчлах шийдвэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Жагсаал удирдсан Т.Нарантуяг баривчлах шийдвэр гарчээ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн долоо хоногт  гар аргаар алт олборлохоор очсон 6000 гаруй иргэдийг удирдан жагсаал хийсэн Амлалт нэхэх ард түмний холбооны  орон нутаг дахь салбар зөвлөлийн зохицуулагч Т.Нарантуяаг баривчлах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийг аймгийн Прокуророос гаргасан юм. Тухайн үед жагсаалд оролцсон иргэд “Марко поло”  компанийн эзэмшлийн нутаг дэвсгэрт халдаж зургаан өдөр алт олборлосон тухай нутгийн удирдлага мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээллээр жагсаалд оролцсон 20 настай эрэгтэй амь үрэгдэж гурван хүн хүндэвтэр гэмтсэн аж. Харин орон нутгийн цагдаагийн хэлтсээс тус нутаг дэвсгэрт цугларсан иргэдийг  тараасан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж