Урчуудын эвлэл бурхан бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Урчуудын эвлэл бурхан бүтээлээ

Өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Хар хошуу гэдэг газар Лүдэвдогмид бурхан босгон аравнайлан амилуулах  ёслол боллоо. Сумын засаг дарга иргэдийн хүсэлтээр Монголын урчуудын эвлэлийн хороо санхүүжүүлэн тус бурхныг  МУЭ-ийн хорооны гишүүн Ч.Чинбат, Л.Гантөмөр нарын барималчид урлажээ. Энэ газар аваар осол их гардаг байсан тул нутгийн иргэд ийнхүү бурхан бүтээлгэн намрын дунд сарын 17-ны билэгт сайн өдөр аравнайлуулжээ. Энэхүү ёслолд тус сумын удирдлагууд, иргэд, Монголын урчуудын эвлэлийн хорооны дарга Ц.Энхжин МУЭ-ийн хорооны уран бүтээлчид оролцжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж