“Дэлхийн цом”-оос хос алт хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

“Дэлхийн цом”-оос хос алт хүртлээ


Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид  “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцжээ. “Дэлхийн цом”-ын энэ удаагийн цувралын эмэгтэйчүүдийн тэмцээн Узбекистаны Ташкент хотноо, эрэгтэйчүүдийнх Казахстаны Аламата хотноо тус тус болсон юм.

Энэ сарын 25-26-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ, Ази тивийн аварга Г.Болдбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ М.Уранцэцэг нар аваргын алтан медаль хүртсэн байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн Б.Бат-Эрдэнэ энэ удаагийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа, -78 кг-д П.Лхамдэгд, эрэгтэйчүүдийн +100 кг-д Х.Мөнхбаатар нар хүрэл медалийн эзэд болжээ.

Энэ удаагийн тэмцээнд ОХУ, Япон, Өмнөд Солонгос, Монгол, АНУ, Иран, Хятад, Унгар, Изриал, Норвеги Испани, Укриан, Словен, Тажикстан Казахстан, Узбекстан, Киргизстан зэрэг 15 орны 100 гаруй тамирчин хүч сорьжээ. Казахстаны татамид манай улсаас 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-д С.Мияарагчаа, 90 кг-д С.Батбаяр, +100 кг-ын жинд улсын арслан Х.Мөнхбаатар нар барилдсан бол Узбекстаны татамид 48 кг-д М.Уранцэцэг, Б.Бат-Эрдэнэ, 52 кг-д Б.Солонго, 57 кг-д Д.Сумъяа, -78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд нар эх орноо төлөөлөн барилдсан юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж