Victoria Англи руу буцахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Victoria Англи руу буцахыг хүсч байна

Алдартай хосуудаас хамгийн бат бөх гэр бүлээр нэрлэгддэг Victoria, David Beckham нарын гэр бүл хэцүү цаг үеийг туулж байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт In Touch сэтгүүлд нэрт хөлбөмбөгч David Beckham-тай 2007 онд буудалд нэг шөнийг хамт өнгөрүүлсэн хэмээн ярьсан Irma гэх бүсгүйн ярилцлагыг нийтэлсэн юм. David Beckham энэхүү мэдээллийг бодит байдлаас хол тасарсан, уран зөгнөл хэмээн мэдэгдээд, нэр төрд нь ралдаж, гэр бүлийн амьдралд нь сэв суулгах гэсэн тус сэтгүүлийг шүүхэд өгөөд байгаа.

Энэхүү дуулиант хэргээс үүдэн Victoria Англи руугаа буцахыг хүсч буй тухайгаа ярьсан байна. “David-тэй холбоотой энэ мэдээлэл тэр чигээрээ худлаа гэдгийг би мэднэ. Зүгээр л олны анхаарлыг татах гэсэн хэвлэлийнхний арчаагүй үйлдэл. Гэхдээ л энэ бүх хэл ам үнэхээр хэцүү байна. Англид харьцангуй амар тайван амьдрах боломжтой байдаг. Тиймээс бид буцаад Англи руугаа нүүх талаар ярилцаж байгаа” хэмээжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж