Cheryl Cole бүжигчин залуутай холбоогүй | News.MN

Cheryl Cole бүжигчин залуутай холбоогүй

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Cheryl Cole бүжигчин залуутай холбоогүй

"X Factor"-ын шүүгч, дуучин Cheryl Cole өөрийг нь олон удаа хуурсан нөхөр, Английн хөлбөмбөгч Ashley Cole-оос салах болсон тухайгаа мэдэгдсэн цагаас эхлэн түүний дараагийн амраг хэн байх талаар олон таамаглал яригдаж эхэлсэн. Түүнийг бүжигчин Derek Hough-тай амрагийн холбоотой болсон хэмээн шуугиж, тэднийг хамтдаа амьдардаг тухай хэвлэлүүдэд бичиж байсан юм.

Өнгөрсөн тавдугаар сард тэд хамтдаа Африк руу явсан ба уг аялалын үеэр дуучин бүсгүй хумхаа тусан хэсэг хугацаанд биеийн байдал нь тун хүнд байсан. Түүнийг эмнэлэгт хэвтэж байхад нь Derek Hough байнга эргэж, эмнэлэгт сахиж байсан нь тэдний харилцааны тухай цуурхалыг улам ч дэвэргэсэн билээ.

Харин олон сар үргэлжилсэн энэхүү яриаг дуучин бүсгүй үгүйсгэж “Бид хоёрын хооронд хэзээ ч сексийн харьцаа байгаагүй. Тэр миний хамгийн дотны найз. Хүнд хэцүү үед  миний дэргэд байж тусалсан найз маань. Бидний хооронд өөр юу ч байхгүй” хэмээн ярьжээ.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-27 124.158.67.254

ashley cole-s salsan bol boloo teneg chelseagiin pizdakuud bugdeeree sadar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж