С.Эрдэнэ Ш.Түвдэндоржид тамгаа шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ Ш.Түвдэндоржид тамгаа шилжүүллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ардчилсан намын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан холбооны дэд дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Хэвлэлийн бага хурал Ардчилсан намын байранд болж байгаа бөгөөд дөнгөж сая УИХ-ын гишүүн, нийслэлийн Ардчилсан намын дарга асан. С.Эрдэнэ нийслэлийн Ардчилсан намын тамга тэмдгийг Ш.Түвдэндоржид хүлээлгэж өглөө. Тэрбээр энэ үеэр өөрийнх нь бүрэн эрхийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа тул ийн намын тамга, тэмдгийг гардуулж байгааг онцолсон юм. С.Эрдэнэ мөн энэ үеэр нийслэлийн Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны хурал дээр дүрмийн бус алдаа гарсныг хэлээд, энэ асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэх байх гэлээ.

    Д.Оюун.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж