Дмитрий Медведев Хятадад төрийн айлчлал хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Дмитрий Медведев Хятадад төрийн айлчлал хийж байна


БНХАУ-ын дарга  Ху Жиньтаогийн урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев энэ сарын 26-ны өдөр Далянь хотноо хүрэлцэн очоод Зөвлөлтийн цэргийн оршуулгын газар цэцэг тавьснаар гурав хоногийн албан ёсны айлчлалаа эхэлсэн байна.

Мөн тэр өдөртөө Бээжин хотноо очжээ. Айлчлалын явцад тэрээр Ху даргатай хэлэлцээр хийж Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга У Банго ба Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жяабао ба БНХАУ-ын даргын орлогч Си Зиньпин нартай уулзах юм.

Дмитрий Медведев Шанхайн "Экспо-2010" үзэсгэлэн дээр Оросын үндэсний өдрийн арга хэмжээ явуулахад оролцоно. Медведев ерөнхийлөгч болсноосоо хойш хоёр дахь удаагаа Хятадад албан ёсны айлчлалт хийж байна. Анхны айлчлалтаа тэрээр 2008 оны тавдугаар сард хийжээ. Шинжээчид Оросын ерөнхийлөгчийн айлчлалын гол зорилго нь байгалийн хий ба нефтийн үнийг тохиролцох явдал гэж дүгнэж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж