БНАСАУ томоохон парад хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

БНАСАУ томоохон парад хийнэ


Пхеньян дахь цэргийн парад. Архивын гэрэл зураг ©AFP   

Түүхэндээ томоохон болох цэргийн парадад БНАСАУ бэлтгэж байгаа тухай Сөүл дэх эх сурвалжийн мэдээнээсээ үндэслэн "Ренхап"  агентлаг мэдээлсэн байна.

Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны уулзалт болон ирэх сарын 10-нд болох нам байгуулагдсаны 65 жилийн ойд уг парадыг зориулан хийх бололтой.

Өмнөд Солонгосын эх сурвалжаар Пхеньяны агаарын цэргийн баазад 10 мянган цэргийн албан хаагчдыг цуглуулсан байгаа гэнэ. Парадад хуягтууд, пуужингийн систем, их бууны ангиуд оролцох юм байна.

Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны уулзалт дээр Хойд Солонгосын лидер Ким Чен Ирийн залгамжлагчыг зарлана гэж барууны болон Өмнөд Солонгосын шинжээчид үзэж байна.

Өмнө нь энэ уулзалтыг есдүгээр сарын эхний хагаст хийх гэж байснаа 28 хүртэл хойшлуулсан нь Ким Чен Ирийн биеийн байдалтай холбоотой гэж үзлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж