Орон сууц дэлбэрэв | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Орон сууц дэлбэрэв

Брюссель хотноо дэлбэрэлт болж гурван сууц нуран хэд хэдэн байшин гэмтсэн тухай энэ сарын 26-ны өдөр Agence France-Presse мэдээлсэн байна.

Осол Схарбек (Schaerbeek) дүүрэгт 25-ны орой гарч наад зах нь хоёр хүн үрэгдэж, 17 хүн шархаджээ. Өөр нэг хүн сураггүй болсонд тооцогдож байна.

Эвдэрсэн гурван байр нь орон сууцных бөгөөд бичиг баримтаар тэнд 11 хүн амьдарч байсан гэнэ. Орон гэргүй болсон хүмүүс хамаатан садан ба дотны хүмүүсийн гэрт  мөн хотын захиргаа ба Улаан загалмайн байруудад түр байрлаад байгаа гэнэ.

Ослын урьдчилсан шалтгаан нь ахуйн хэрэглээний хийн дэлбэрэлт гэж үзсэн бөгөөд мөрдөн байцаалт явагдаж байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж