
Осол Схарбек (Schaerbeek) дүүрэгт 25-ны орой гарч наад зах нь хоёр хүн үрэгдэж, 17 хүн шархаджээ. Өөр нэг хүн сураггүй болсонд тооцогдож байна.
Эвдэрсэн гурван байр нь орон сууцных бөгөөд бичиг баримтаар тэнд 11 хүн амьдарч байсан гэнэ. Орон гэргүй болсон хүмүүс хамаатан садан ба дотны хүмүүсийн гэрт мөн хотын захиргаа ба Улаан загалмайн байруудад түр байрлаад байгаа гэнэ.
Ослын урьдчилсан шалтгаан нь ахуйн хэрэглээний хийн дэлбэрэлт гэж үзсэн бөгөөд мөрдөн байцаалт явагдаж байна.