
Өчигдөр Холливуудын нэрт жүжигчин Brad Pitt охин Zahara-гийн хамт Лос-Анжелос хотын нэгэн хүүхэлдэйн дэлгүүрт оржээ. Moneyball киноныхоо зураг авалтад ороод тун завгүй байгаа Brad охиныхоо төрсөн өдрийг тохиолдуулан ийнхүү дэлгүүр хэссэн аж. Аав охин хоёрыг дэлгүүрээс гарч ирэхэд олон гэрэл зурагчид болон шүтэн бишрэгчид нь цугларсан ба үүнээс үүдэн хэсэг хугацаанд зам түгжирчээ. Жүжигчний хамгаалагчид цугларсан хүмүүсийг эмх журамтай байлган, аав охин хоёрыг машинд нь суулган авч явжээ.
Холливуудын хамгийн сайхан хос хэмээгддэг Brad, Angie хоёр өөрсдийн гурван, өргөмөл гурван хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл. Хосууд өргөмөл охин Zahara-гийнхаа төрсөн өдрөөр багахан хэмжээний үдэшлэг зохион байгуулсан ба ойр дотны хүмүүс нь гэр бүлийн хамт хүрэлцэн ирсэн байна.
Н.Наран