
Ардчилсан намын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан холбооны дэд дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар одоо 15.00 цагт намынхаа байранд хэвлэлийн хурал зарлаад байгаа тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл энэ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нийслэлийн Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн 90 гаруй хувийн саналаар нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдсон Ардчилсан холбооны дэд дарга Ш.Түвдэндоржид тамгаа албан ёсоор гардуулахаар болсон байна.
Г.Дарь