Жинсийг удаан эдлэх аргаас

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Жинсийг удаан эдлэх аргаас

Сайн жинс сонго

Жинсний материал брэндээрээ ялгаатай байдаг учираас  хорин жилийн эдэлгээтэй деним жинс үү эсвэл угаалгын машины ая даалгүй урагдчих эд үү гэдгийг  худалдаж авахдаа анзаарах хэрэгтэй. Эхлээд жинсний шуумагны хөвөө цайралттай байгаа үгүйг анхаар. Жинхэнэ деним жинс бол цайралттай байдаг.  Түүнээс гадна сайн жинс хүнд байдаг.  Учир нь жинсний материал өөрөө маш зузаан болохоор тэр. 350-350 гр жинтэй жинс хамгийн удаан эдэлгээтэй байдаг бол хуурамч жинс 100 хүрэхгүй гр жинтэй байдаг  аж. Зарим дизайнерууд  шошгон дээрээ уг жинс  ямар жинтэйг тэмдэглэсэн байдаг нь ийм учиртай гэнэ.

Эхлээд толбыг нь цэвэрлэж байх
 Жинсийг  бүхэлд нь угаах хэрэггүй. Зарим тохиолдолд  зөвхөн бохир толбыг нь арилгаснаар жинсийг өнгө алдуулахгүй байж болно. Үүний тулд тосны толбо болсон хэсэгт угаалгын бодис түрхээд зүлгэх хэрэгтэй.  Өөр нэгэн арга бол ногооны толбо тогтсон үед архи дусаан арчиж болох юм.

Жинсний өнгийг удаан хадгалын тулд
Угаалгаас угаалгын хооронд жинс өнгөө алддаг. Тиймээс  жинсыг дотогш нь эргүүлж, хүйтэн усанд угаавал өнгө алдахаас нь  сэргийлж болно. хэрэв нэгэнт өнгөө алдаад эхэлсэн бол өөр өнгөө алдаагүй байгаа жинстай  хамт угааж болно.  Өөр нэг арга нь жинс угаах усанд 1/8 хэмжээтэй цагаан цуу хийвэл өнгөө алддаггүй аж.

Жинсний эдэлгээг уртасгах арга
Жинсийг угаалгын  машинд угаахаас зайлсхий. Мөн цайруулагчгүй угаалгын нунтаг хэрэглээрэй. Угаалгын нунтаг огт хийлгүй угаасан ч жинс  цэвэрхэн болдог.  Хэрэв жинс урагдах дөхөж, материал нь нимгэрээд ирвэл  үүнийг сайн  анхаар. 

Түүнээс гадна жинсний  хэлбэрийг  алдагдуулдаг гол  зүйл нь хатаагч. Зайлшгүй хатаагчинд хатаах шаардлага гарвал  тохиргоог  хамгийн бага дээр нь тавихаа бүү мартаарай.  Шинэ ч бай хуучин бай  жинсийг хатаагчид 15 минутаас илүү байлгах хэрэггүй. Үүний дараа жинсийг бүрэн хатахаас нь өмнө гаргаж, сэгсрээд салхинд хатаана. Харин хатсаны  дараа эвхэж тавихын оронд өлгүүрт өлгөж байвал хэлбэрээ алддаггүй байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж