Филаделфиа Ийглс ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Филаделфиа Ийглс ялалт байгуулав


Өнгөрөгч долоо хоногт Майкл Викийг гарааны куартербак болгож олны анхаарлыг өөр дээрээ татаад байсан Филаделфиа Ийглс 3 дахь долоо хоногтоо Жаксонвиллэ Ягуарс багтай учраа таарсан юм. Вик өмнөх шигшээ сайн тоглолтоо үргэлжлүүлж чадах эсэх нь сонирхолтой байлаа. Флорида мужийн Эвербанк филд цэнгэлдэхэд явагдсан тоглолтын эхний оноог 1-р үеийн 10 дахь минутанд зочин баг Ийглс авчээ. Довтолгооны 3 дахь оролдлогооро дамжуулалтыг 61 яардаас Майкл Вик Шон Жаксонд өгсөн нь тачдаун болж онооны салхыг хагалжээ.

Вик 2 дох удаагаа гараанд гарч байгаа нь энэ бөгөөд өнгөрөгч долоо хоногт 35-32 харьцаатай Дэтройт Лионсыг хожиход 284 яард дамжуулалтыг өгч голлох үүргийг гүйцэтгэсэн юм. нохой зодолдуулсан хэргээс хойш үзүүлсэн түүний хамгийн өндөр амжилт нь энэ байлаа.

Эхний үе ийнхүү 7-0 харьцаатай өндөрлөсөн бол 2-р үеийн цаг дуусахад хэдхэн секунд дутуу байхад 10 яардын 2 дох оролдлогоо хийх үед Майкл Вик 2 дох тачдауны дамжуулалтаа гоолын талбайд зогсож байсан Жэрэми Маклинд амжилттай өгсөнөөр тоог 14-3 болгон холдууллаа. 2-р хагасын эхний оноо ч мөн Викээс эхлэлтэй байлаа. Жэрэми Маклинтай хийсэн түүний 2 дох хослол 45 яардаас оновчтой болж, харин энэ үеийн төгсгөлд Вик өөрөө 17 яардаас эсрэг багийн хамгаалалтын алдааг ашиглан тачдаун хийснээр 28-3 харьцаатай Филаделфиа Ийглс баг ялалт байгуулсан юм. Вик энэ тоглолтонд 31 дамжуулалтыг өгснөөс 17 нь оновчтой болж 291 яард дамжуулалтыг өгч бөмбөгөө таслуулаагүй гэсэн өндөр үзүүлэлтийг харуулснаар түүнийг гарааны тоглогч болгосон нь буруу шийдвэр байгаагүй юм аа гэдгийг батлан харууллаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж