Баруун бүсийн хөдөлмөрийн бага чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Баруун бүсийн хөдөлмөрийн бага чуулган боллоо

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний хороо, Хөлөмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн төлөвлөгөөний дагуу аравдугаар дугаар сарын 14-нд болох “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний чуулган”-ны өмнө аймгуудад бүсийн чуулганыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд баруун бүсийн аймгуудын “Хөдөлмөрийн бага чуулган”-уудыг нийгмийн түншлэгч гурван талын оролцоотойгоор наймдугаар сарын 27-ноос энэ сарын 4-нийг хүртэл зохион байгуулжээ. Хөдөлмөрийн бага чуулганд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар болон Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яам, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны удирдлагууд оролцож аймгийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдалд үндэслэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар талууд зөвшилцөж, үндэсний чуулганд болон аймаг бүрийн онцлог зорилтоо тодорхойлсон зөвлөмж гаргасан байна.

Ц.Мөнхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж