Шинээр 12 үйлдвэр байгуулах боломжтой гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Шинээр 12 үйлдвэр байгуулах боломжтой гэж үзжээ

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газраас Дархан-Уул аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй хөнгөлттэй зээл олголт, үр дүн, хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийжээ. Тус аймагт энэ онд хэрэгжүүлж буй хөнгөлттэй зээл олголтын хүрээнд  6.1 сая төгрөгийн 311 төсөл хүлээн авсанаас 3.3 сая төгрөгийн 176 төслийн зээлийг олгоод байгаа аж. Мөн өнгөрсөн оны зээлийн эх үүсвэр буюу  эргэн төлөлтөөс зээл олгох ажлыг эхлүүлжээ. Тус аймагт хөнгөлттэй зээл олгосноор 12 үйлдвэр шинээр байгуулагдах төлөвтэй байгааг энэ үеэр холбогдох салбарын мэргэжилтнүүд үнэлж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж