Никс багийн ахлагч нараа сонголоо

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Никс багийн ахлагч нараа сонголоо

Нью Йорк Никс баг бэлтгэлийн заалаа нээж шинэ улиралдаа бэлтгэж эхэллээ. Хэдийгээр Кармэло Антониг баг нь авч чадаагүй байгаа ч дасгалжуулагч Майк Д Антони одоо байгаа бүрэлдэхүүндээ сэтгэл хангалуун байна. Хэдийгээр Донни Уолш Кармэлог авчрах ажлыг хийж байгаа ч миний ажил бол багт байгаа тоглогчиддоо анхаарлаа хандуулах гэж Майк Д Антони хэлжээ. Сүүлд гарч байгаа мэдээллээр бол Нью Жэрси Нэтс баг Дэнвэртэй 4 баг оролцсон солилцоог хийж бүх одод довтлогчийг багтаа авчрахыг оролдож байгаа. Солилцоо хийхэд тун ч ойрхон байгаа гэсэн мэдээллүүд гарч байсан Никс үүн дээр оролцож эхэлсэн учраас турш хойшлогдсон бололтой.

Уг нь бол Нэтс энэ оны драфтаас авсан Дэррик Фаворсыг 2011,2012 оны драфтын эхний тойргийн сонголтын хамтаар өгөөд оронд  Мэлог авна. Харин Дэвин Харрисыг Шарлоттруу өгч Бобкаст довтлогч Борис Диавыг Ютаруу, Жазз хариуд нь Андрэ Кирилэнког Дэнвэрт өгөх юм. Бүх багт л ашигтай байж болохоор солилцоо.

Гэхдээ солилцоо одоог хүртэл хийгдээгүй байгаа нь Никст боломж байна л гэсэн үг. Гэсэн хэдий ч Никс одоо байгаа бүрэлдэхүүнээсээ багийн ахлагчдаа сонгожээ. Довтлогч Амарэ Стадмайр хамгаалагч Рэймонд Фэлтон нарыг багийн ахлагчдаар сонгосон бөгөөд үүнийгээ эхний бэлтгэл дээр зарласан байна. Энэ нь хэдийгээр дээрх 2 тоглогчид ихээхэн үүрэг хариуцлага ирж байгаа ч зөвхөн энэ хоёр тоглогч лидер нь байх ёстой гэсэн үг биш юм. Баг тэр чигээрээ тэргүүлэгч байх ёстой гэж Амарэ Стадмайр өгүүлжээ. Никс энэ зун Антони Ранфольф, Ронни Туриаф, Кэлэнэ Азубүйкэ, Тимофэй Мозгов, Рожэр Мэйсон, Патрик Эвинг, Шон Уиллиамс зэрэг шинэ тоглогчдыг багтаа авчирсан билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж