Зөв хооллолт- эрүүл үс

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Зөв хооллолт- эрүүл үс

Үс эрүүл байх нь зөв зохистой хооллолттой шууд холбоотой байдаг. Дараах витаминууд агуулсан хоол хүнс үсийг эрүүл сайхан болгодог. Үүнд:

Уураг
Үсний бүтцийн 98% уураг байдаг тул загас, өөхгүй мах, өндөг, бяслаг, үр, самар зэрэг уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн үсэнд сайн.

А витамин
Чихэрлэг төмс, лууван, цэцэгт байцаа, хулуу, гуа, чангаанз зэрэг нь А витаминаар баялаг.

В витамины комплекс
Хэрэв В витамины дутагдалд орвол хүний үс гэмтэж, их унадаг болдог. Тиймээс, ногоон өнгөтэй хүнсний ногоонууд, шош вандуй, наранцэцгийн үр, самрыг хүнсэндээ хэрэглэн асуудлаа шийдэж болно.

С витамин
Энэ төрлийн витамин нь үсний эд эсийг сэргээж, ургуулдаг. Мөн үрчлээг арилгаж, дархлалын системийг бэхжүүлдэг. С витамин нь тарвас, гуа, цитрус, жижиг үрлэн жимснүүд, өнгөт байцаа, улаан чинжүү, улаан лоольд ихээр агуулагддаг байна.

Е витамин
Энэ төрлийн витамин зүрхэнд мөн үсэнд сайн нөлөөтэй. Авокадо, будаа, самар, хар ногоон өнгийн ногоонууд, буудайн гурил, шош зэрэгт байдаг.

К витамин
Яс, шүд, буйл, үс, булчин зэргийг эрүүл байлгахад нэн тустай. Далайн төрлийн хоол, цагаан идээ, инжир жимс, аспарагус, цэцэгт байцаа, летус зэрэгт К витамин ихээр агуулагдана.

Тос
Омега-3, 6 хэмээх загасны төрлийн тоснууд үсийг чийглэг болгодог. Маалинганы үрэнд энэ тос ихээр байдаг.

Ус
Дор хаяад өдөрт найман аяга ус ууж байх нь эрүүл үстэй байхын гол цөм юм. Учир нь ус ууснаар биенд буй хар хортой бодисоо гадагшлуулдаг.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж