Нэйл Робэртсон түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Нэйл Робэртсон түрүүлэв

Их Британийн Глазго хотноо зохион байгуулагдсан снүүкэрийн дэлхийн нээлттэй тэмцээний шигшээд Австралийн тамирчин Нэйл Робэртсон, Английн Ронни О’Салливан нар үлдэж 5:1-ийн харьцаатай дэлхийн аварга Нэйл Робэртсон ялалт байгуулсан байна. Ингэснээр 28 настай Австрали снүүкэрч дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. О’Салливантай хийсэн тулааны эхний хоёр фрэймд Робэртсон хожсон ч “пуужин” гурав дэх фрэймд 72 оноогоор брейк хийж тоог ойртуулсан байна. Гэхдээ дараагийн фрэймд алдаа гаргаснаар О’Салливан ялах найдлагаа алдсан бөгөөд дараалан хоёр фрэймд Нэйл Робэртсон хожиж дэлхийн нээлттэй тэмцээнд гурав дахь удаагаа түрүүллээ. Дэлхийн аваргад түрүүлснийхээ дараа ийнхүү дэлхийн нээлттэй тэмцээнд түрүүлснээр анх удаагаа №1 болж байгаа бол О’Салливан дэлхийн №4 бичигдэж байна.

Score studio. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж