”Cats & Dogs” 3D-гээр “Тэнгис”-т гарна

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

”Cats & Dogs” 3D-гээр “Тэнгис”-т гарна

2001 онд “Cats & Dogs” инээдмийн кино дэлгэцнээ гарснаас хойш хэдийнээ есөн жил өнгөрчээ. Тухайн үед муур нохдуудын зөвхөн ам нь хөдлөөд эв хавгүй, магадгүй эгдүүтэй хөрхөн харагдаж байсан бол энэ удаад киноны хоёрдугаар ангийг 3D хувилбараар Канад гаралтай кино найруулагч Брэд Пейтоны найруулснаар "Cats & Dogs: The Revenge of Kitty Galore" нэртэй гэр бүлийн инээдмийн жанраар энэ оны долдугаар сарын 30-нд АНУ-д албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Дэлгэцнээ гарсан даруйдаа ашиг орлогоороо тэргүүлэх болсон энэхүү кино тун удахгүй  “Тэнгис” кино театрын дэлгэцнээ гарах нь ээ.  "Warner Bros" кино компанийн бvтээл болох энэ киноны дүрүүдэд  Джеймс Марсден, Ник Нолти, Кристина Эпплгейт, Кэт Уильямс, Бетт Мидлер, Нил Патрик, Харрис Шон, Хейс Уоллес, Шоун Роджер, Мур Джо Пантольяно нар тогложээ.
Тус кинонд хуучин цагт муур болон нохдууд бие биенээ үздэггүй мөнхийн дайснууд байсан бол энэ удаад тэд хамтран ажиллах болно. Учир нь “MEOWS” хэмээх тагнуулын байгууллагын муур Kitty Galore өөрийн дайснууд болох нохдыг мөн өөртэй нь хамж ажиллаж байсан мууран анд нараа устгаж дэлхийг өөрийн атгандаа оруулах хорон санаа агуулсан байдаг. Энэхүү хорон санаат муурын эсрэг өөрсдийгөө болон хүн төрөлхтнийг аврахын тулд муур ноход нэгдэн баг байгуулан хэрхэн ажиллахыг "Cats & Dogs: The Revenge of Kitty Galore" киноноос үзээрэй.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж