
Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан суманд нэн ховор ургамал ургуулах төслийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж дөчин таван нэр төрлийн нэн ховор болон бусад төрлийн ургамал ургуулах туршилт амжилттай боллоо. Уг төслийн хүрээнд услалтын системийг бий болгосноор хорь гаруй төрлийн ургамал ч ургуулах боломжтой болсон юм. 1980-аад оноос отрын нутаг болгосон тус сумын нутаг нь хөрс сайтай, ургамал ногоо ургах таатай нөхцөлтэй гэж эрдэмтэд үздэг юм байна.