
Дэлхийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг , секс бэлгэ тэмдэг Мерилин Монрогийн олны хүртээл болоогүй 100 гаруй зургийг багтаасан "Marilyn: August 1953" нэртэй ном хэвлэгдэн гарчээ. Уг номыг Calla Editions эрхлэн гаргаж байгаа ба 1953 оны зун авсан 27 настай Монрогийн хар цагаан гэрэл зургуудыг багтаажээ. Тус гэрэл зургуудыг гэрэл зурагчин John Vachon авсан ба Robert Mitchumын хамт "River of No Return" киноны зураг авалтаа хийлгэж байхад эдгээр зургуудыг авчээ. Тэрбээр тухайн үедээ Look сэтгүүлийн захиалгаар тус зургуудыг авсан аж. Харин ердөө гуравхан зураг нь л Look сэтгүүлийн 1953 оны аравдугаар сарын дугаарт хэвлэгдэн гарсан ба бусад зураг нь хувийн архивт нь хадгалагдан үлджээ.
Мөн уг номонд Монро бейсболлын нэрт тамирчин Joe DiMaggio нарын хамтдаа авахуулсан зураг нийтлэгдсэн ба энэхүү зураг нь өөр хаана ч байдаггүй аж.
Н.Наран