Н1N1 вирусийн халдвараар 25 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Н1N1 вирусийн халдвараар 25 хүн нас баржээ

Монголчууд  бид гадаадын улс орнуудад ажил алба, аялал жуулчлалаар зорчих нь хэвийн үзэгдэл болсон  билээ. Гэхдээ хэн хаана байгаагаас үл хамааран халдварт өвчний асуудалд хамааралтай болж байна. Учир нь тухайн халдварт өвчинтэй хүнтэй санамсаргүй харьцах, өөрөө халдварт өртөж нян тээх, халдвар тараах, өвчлөх, хүндрэх, амь насаа  алдах хүртэл эрсдэл үүсч болзошгүй. Иймд энэ талаар тодорхой мэдээлэлтэй байж өөрийгөө хамгаалж явахыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс  зөвлөж байна. Мөн сүүлийн үед дэлхий зарим улс орнуудад гараад байгаа халдварт өвчнүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.
 
Хятадад хачигт халдвараар 37 хүн нас баржээ

Хятадын Зүүн хэсгийн Шандонг   мужид хачигт маш олон хүн хачигт хазуулж, халдварын улмаас 13 хүн нас баржээ. Тус мужаас мэдээлснээр далай эргийн ойролцоох Пенглай  хотод мөн 26 хүн   хазуулан,  зургаа нь нас барсан байна.  Хенан мужид хачигт хазуулсан 18   тохиолдол нас баржээ.  Уг халдварын үед халруурах, огиулах    шинж тэмдэг илэрч, цусны эс гэмтэн  зүрхний цусан хангамжийн дутагдал, хүндрэлээр нас бардаг өвчин юм.

ОХУ-д Баруун нилийн вирусын халдварын анхны тохиолдол бүртгэгджээ 

Энэ долдугаар сараас ОХУ –ын Челябинск мужид уг вирүсийн халдварын анхны тохиолдол  бүртгэгджээ . Өвчтөнд толгой өвдөх, халуурах шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр Баруун нилийн вирусын халдвар болохыг тогтоосон байна.  Одоогийн  байдлаар тус улсад нийт 448 тохиолдол бүртгэгдсэнээс Волгоград, Ростов, Воронез зэрэг мужид халдварын тархалт их, Краснодар, Калмика, Астрахан, Челябинск мужид цөөн байгаа аж.
 
Балба улсын төвд Денгийн халдвараар 19 хүн нас барлаа

Одоогийн байдлаар тус улсад Денгийн вирусын халдвараар 7000 орчим хүн өвчилж, 19 хүн нас баржээ.Тус улсын Эрүүл мэндийн байгууллагаас  иргэддээ хандан шумууланд хазуулах, өртөлтөөс сэргийлэх зөвлөмжийг өгчээ.  

Болив улсад томуугийн А/Н1N1/ вирүсийн халдвараар 25 хүн өөд болов

Энэ он гарсаар тус улсад томуугийн А хүрээний Н1N1 вирусийн халдвараар 25 хүн нас барж, одоогор  уг өвчнөөр өвчлөгсөдийн 1447 тохиолдол мэдээлэгдсэн байна. Халдварын тохиолдол ихсэж байгаа нь хүйтний улирал болон улиралын томуугийн халдвар ихсэж байгаатай холбоотой гэж дүгнэжээ.

Бангладеш улсад боомын халдвараар 585 хүн өвчилсөн байна 

Тус улсад боом өвчний халдвар авсан 585 хүний онош лабораториор баталгаажин, сүүлийн 24 цагт дахин  хоёр тохиолдол  нэмж мэдээлэгджээ.  Тус улсын 12 дүүрэгт боомын халдвар тархсан ба эрүүл мэндийн байгууллагаас боомын халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж