Япон эргүүлийн завиа төлөхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Япон эргүүлийн завиа төлөхийг шаардав

Японы албаны хүмүүс даваа гаригт хэлэхдээ Хятадын загасчны завь Японы эргүүлийн завийг ирж мөргөхдөө учруулсан хохирлоо барагдуулах ёстой бөгөөд энэ явдал хоёр орны эдийн засгийн хурцадмал байдлыг улам дэврүүлж байна хэмээжээ.
Загасчны завийн ахмад Зан Чишионг суллан бямба гаригт Хятад руу буцаасан байна. “Ерөнхийдөө бид нар завийг ямар байсан тэр хэвээр нь эргүүлэн авахыг хүсэж байна. Мөн одоогийн хурцадмал байдлыг яаж зохицуулахыг бид мэдэхгүй.Ттэр бол засгийн газрын шийдэх хэрэг” гэж Японы засгийн газрын ахлах нарийн бичиг Ёошито Сэнгокү мэдээллээ.
Дахин иймэрхүү явдал гарахаас болгоомжлон ямар арал дээр загасчилж болох эсэхийг Хятадын талтай зөвшилцөх хэрэгтэй байгаа аж. Яг одоо Япон улс Хятадын зах зээл дээрх эрчимтэй худалдан авагч болоод байгаа үед энэ маргаан нь Сино-Японы худалдааны тал дээр хүнд тусаж байгаа ажээ.

Б.Билгүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж