Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “Г” танхимд болж байна. Тус хуралдаанаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас барьсан уг шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагаар тогтоохоор заагаад буй. Ингэх нь хувийн хэвшилд хөдөлмөр эрхлэгчдийн хувьд хөдөлмөрийн хөлсөө цагаар үнэлүүлэх боломж бүрдэж байгаагийн зэрэгцээ оюутнууд хичээлийнхээ зав чөлөөгөөр цагийн ажил хийх бололцоотой болно гэж үзэж буй юм.
Г.Дарь
Г.Дарь