200 гаруй сургууль тохижуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

200 гаруй сургууль тохижуулжээ

“Тогтвортой амьжиргаа II” төслийн хүрээнд Олон нийтийн санаачилга сангаас 2009 онд нийт 12,5 тэрбум төгрөгийн 2036 төсөл хэрэгжүүлжээ. Эдгээрээс боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд сургуулийн 10 барилгыг өргөтгөж, 203 сургууль тохижуулан, 60 сургуулийн халаалтын системийг засварлаж, 17 гэр цэцэрлэг байгуулсан байна. Түүнчлэн сумын соёлын төв гурвыг шинээр барьж, 117 соёлын төвийг тохижуулан, 47 төвийн барилгын болон халаалтын засварын асуудлыг шийджээ. Харин эрүүл мэндийн салбарын хувьд 10 эмнэлэг өргөтгөж, 102 эмнэлэгийг тохижуулж, 55 эмнэлгийн халаалт, барилгын засварыг асуудлыг шийдсэн бол, долоон эмнэлэгийг түргэн тусламжийн машинтай болгон, 72 багийн эмчийг мотоциклиор хангасан байна. 2008-210 онд нийт 21,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 3200 гаруй дэд төслүүдийг санхүүжүүлээд байгаа ажээ.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж