
4mm Games, Terminal Reality, Def Jam Interactive нарын хамтын бүтээл Def Jam Rapstar хэмээх өвөрмөц нэгэн тоглоом удахгүй нээлтээ хийнэ. Юугаараа өвөрмөц вэ гэвэл тус тоглоом нь энэ төрлийн тоглоомууд дундаас нилээн шинэлэг хэлбэр буюу караоке маягаар хийгдсэнээрээ онцлог юм. Америкийн шоу бизнесийн ертөнцөд хип хоп стилээр дагнан ажиллаж нэрд гарсан Def Jam recording бичлэгийн студээс анх гаргаж эхэлсэн тус тоглоомын энэ удаагийн хувилбар ирэх аравдугаар сарын 5-нд худалдаанд гарна. АНУ-ын рэп, хип хоп дуу сонсох дуртай, энэ чиглэлийг сонирхдог хүүхэд залуусын дунд маш их боруулалт өндөртэй байдаг тус тоглоом нь микрофон ашиглах боломжтой ба нэгэн дүр сонгож аваад шоу бизнесийн ертөнцөд дуу зохиож түүнээ студид бичүүлэн album гаргаж борлуулалтын менеумент хийхмэтээр тоглоно. Ерөнхийдөө таны тоглох гол зорилго гэвэл алдар цуу нь түгсэн реп хип хоп дуучин болох. Тоглоомд Slick rick, Dr.Dre, 2Pac, Lil Wayne, Kanye West, Notorious B.I.G., Wu-Tang Clan, Ice Cube, Outkast, Salt-N-Pepa зэрэг реп хип хоп урлагийн бүх л томоохон төлөөлөгчдийн дуунууд багтсан. Платформын хувьд Xbox 360, PlayStation 3, Wii дээр тоглох боломжтой.
Н.Наран