
The Mp3 малгай нь жирийн л нэг малгай шиг боловч Mp3 тоглуулагч суурилуулснаараа ялгаатай. Тоглуулагчыг малгайны саравчин дээр суурилуулсан бөгөөд хоёр төрлийн спикертэй юм. Уг шинэ бүтээгдэхүүн нь эргэн тойрноо ажиглангаа дуртай дуу хөгжмөө сонсохыг хүссэн хүмүүст хамгийн тохиромжтой.
Тоглуулагч 2GB мемори карт нь 2-8GB багтаамжтай microSD карттай аж. Мөн дахин цэнэглэдэг Li-ion зай нь тасралтгүй 30 цаг барьдаг байна. Fm radio, дуу хураагуур болон чихэвчтэй уг Mp3 малгай нь зах зээл дээр 100 ам долларын үнэтэй байгаа гэнэ.