Их, дээд сургуулиуд хөдөлмөрийн биржтэй болно

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулиуд хөдөлмөрийн биржтэй болно

Нийслэлийн их дээд сургуулиуд дэргэдээ хөдөлмөрийн биржтэй болохоор боллоо. Улаанбаатар хотод 130 гаруй мянган оюутан амьдардаг гэсэн статистик тоо баримт байдаг. Нэг оюутан сард дунджаар  далан мянган төгрөг хэрэглээндээ зарцуулдаг ажээ. Тэгвэл  тэд энэ мөнгийг ар гэр, аав ээжээсээ татаж амьдардаг. Энэ байдлыг халах арга нь оюутныг цагийн ажлын байраар хангах явдал юм. Оюутны төрийн бус байгууллага байгуулагдан энэ бүхнийг шийдэхээр болжээ.  Тус төрийн бус байгууллагаас хийх хамгийн эхний ажлын нэг нь оюутны хөдөлмөрийн бирж байгуулах явдал гэж үзсэн байна.  Тиймээс тэд ажил идэвхитэй хайж буй оюутны судалгааг гаргажээ. Судалгаагаар хорин хоёр мянган оюутан ажил идэвхтэй хайж байна гэсэн дүгнэлт гарсан байна. Иймээс сургууль бүр дэргэдээ оюутны хөдөлмөрийн биржтэй болж ажил хайгч оюутан, ажил эрхлэгч хоёрыг холбох юм байна. 

Д.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж