“PepsiCo” компани илүү эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

“PepsiCo” компани илүү эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

“Doritos”, “Pepsi” гэх мэт таагүй-хүнс ангилалд ордог бүтээгдэхүүнүүдээрээ алдартай “PepsiCo” компани ирж буй арван жилд илүү эрүүл хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ орлогыг гурав дахин нэмэгдүүлэх болно гэж мэдэгдсэн байна.
Даваа гаригт болсон хөрөнгө оруулагчдын уулзалтын үер “Dole”, “Quaker”, “Tazo” бүтээгдэхүүнүүдээ тавьж танилцуулсан. Дэлхий даяар улс орнуудын засгийн газрууд үйлдвэрлэгчдийг илүү эрүүл, тэжээл сайтай хүнс үйлдвэрлэхийг шахаж байгаа бол “Pepsi” зөвхөн хэрэглэгчдийн таашаал сонирхлыг л дагаж байгаа гэдгээ илэрхийлдэг байсан.

Уулзалтын үеэр “PepsiCo”-ын гүйцэтгэх захирал Indra Nooyi “Хэрэглэгчид биедээ сайн бүтээгдэхүүн хэрэглэхийг чухалчилдаг болсон” гэж хэлж байв.
Одоогийн байдлаар “PepsiCo” компанийн орлогын 18 орчим хувийг “Dole”, “Quaker”, “Tazo” зэрэг бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байгаа ба 2020 гэхэд эдгээр бүтээгдэхүүнээс одоо олж байгаа 10 тэрбум ам.долларын орлогыг 30 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлэх зорилготой байгаа юм байна. Энэ бол сонсоход том зорилт мэт байвч тус компанийн эрүүл мэндэд тийм ч таатай бус гэж тооцогддог “Lay’s” чипс, сода ундаа зэрэг бүтээгдэхүүнүүд нь жилдээ 50 тэрбум ам.долларын орлого оруулдаг байна.
Бизнесийн энэ хоёр чиглэл өөр хандлага шаардах болно. Чипс, зөөлөн ундаа зэрэг бүтээгдэхүүнүүд нь хурдан өсөж, салбарлаж, олон янзын амталгаа, нэр брендтэй болох боломжтой байдаг. Харин тэжээллэг брендүүд ч тийм ч олон хувилбартай байдаггүй тул эрүүл хүнс сонгодог хүмүүст илүү чиглэх хэрэгтэй гэнэ.
“Эрүүл хүнс авахын тулд хүмүүс бусад зардлаа танахыг зөвшөөрдөг” гэж “Beverage Business Insights” сэтгүүлийн редактор Gerry Khermouch хэлж байв.
Нэрийн бүтээгдэхүүнүүдийнхээ агууламж дахь содны хэмжээг ойрын таван жилд дөрөвний нэгээр бууруулах болно гэж даваа гаригт Нью-Йоркод байрладаг “PepsiCo” компани мэдэгдсэн. Мөн дараагийн арван жилд хүрэх хоёр зорилго нь: чихэрлэг ундаан дахь сахарын хэмжээг дөрөвний нэгээр бууруулж, илүү бүхэллэг чанартай гурил, жимс, сүүн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилтууд юм байна.

Олон тооны хүнс үйлдвэрлэгчид ийм зорилтууд мөн дэвшүүлээд байгаа. Өнгөрсөн долоо хоногт “Kraft Foods Inc” компани хойд америкт нийлүүлэх бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг ойрын хоёр жилд 10 хувиар бууруулахаа мэдэгдсэн. “ConAga Foods Inc”, “Campbell Soup Co” компаниуд мөн содны хэмжээг бууруулахаа мэдэгдсэн.

Эрүүл мэндийн асуудал дэвшүүлэгчид хүнсний салбарынхныг ийм өөрчлөлт хийхийг шаардсаар байсан юм. АНУ-ын Тэргүүн хатагтай Michelle Obama хүүхдийн таргалалттай тэмцэх асуудлыг өөрийн тэргүүн зорилт гэж дэвшүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт хатагтай Обама Америкын хүнсний үйлдвэрлэгчдийн холбооны уулзалтанд оролцохдоо үйлдвэрлэгчдийн хүнсэнд илүү бага өөх тос, давс, сахар хийж байхыг уриалсан.
Өнгөрсөн долоо хоногт “PepsiCo” компани 2012 он гэхэд дэлхийн бүх сургуулиудад калори ихтэй, чихэрлэг ундаа нийлүүлэхээ зогсоох гэж байгаагаа зарласан.
“PepsiCo” компани 2010 оны өсөлтөө 11-13 хувь байна гэж таамаглаж байгаа юм. Даваа гаригт тус компаны хувьцаа 25 центээр унаж 66.31 ам.доллар болсон байна.

Т.Бадрал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж