Оюутнуудын тухай оюутны бодол

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Оюутнуудын тухай оюутны бодол

    
Их сургуулийн гудмаар удаахан алхахдаа хажуугаар өнгөрсөн хүн бүрийн
царайг ажиглан харна. Тэд бүгд өөрийн бодол ба сэтгэл санаагаа нүүрэндээ
тодруулсаар алхана. Энэ олон залуу хүмүүс бүгд мөрөөдөлтэй тэр
мөрөөдөлийнхөө төлөө тэмцдэг байгаасай…. Монгол бол залуусын орон. Тэр
тусмаа залуучуудын нэлээд хувь нь оюутнууд. Би бас оюутан. Анх
нэгдүгээр курсад оюутан болж орохдоо юу ч мэдэхгүй "гэнэн хурга" орж
байсан. Одоо харин гуравдугаар курсийн архаг оюутан болжээ. Уг нь бол
"оюутан" гэдэг үгний язгуур нь "оюун" гэсэн үг, ухаантан гэдэг шиг л.
Харин одоо бол энэ үгийн утга нэгэнтээ алдагдаж оюутан гэдэг үгэнд ямар
нэг утга өгхөд үнэхээр хэцүү болжээ. Энэ үгийн цаана шоучин, псичин,
архичин, яшка гээл олон утга агуулагдах аж. Захын бааранд ороход л ихэнх
үйлчлүүлэгчид нь оюутнууд, захын псинд ороход л  ихэнх нь
оюутнууд, захын чаатаар оюутан охин захиалж болно. Энэ бүхэн яаж эхэлдэг
вэ? Оюутнууд эхэндээ найз нөхөд болцгооно. Танилцах үдэшлэг,
шинэ жил нтрээр ганц нэг юм хувааж уудаг болно. Дараа нь нэгнийнхээ
төрсөн өдрийг тэмдэглэж ууцгааана шоудна. Сүүлдээ "баасан ах"-ын төрсөн
өдрийг тэмдэглэдэг болсон байна. Нэг л мэдхэд ангийнхаа хойно сууцгааж
өчигдөр хэрхэн шоудаж охин чихдсэн тухайгаа, нэгнийхээ утсыг яаж тавьсан
тухайгаа хөөрөлдөж хажууд нь ангийнхан нь хоёр гар дота тоглоомын тухай
ам уралдан ярьж урд нь багш хэнд ч юм заагаад байгаа, юу ч заагаад
байгаа бүү мэд нэг юм яриал нэг иймэрхүүл болсон дүр зураг ажиглагдана.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж