Яг одоо өөрчилж чадах зүйлс

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Яг одоо өөрчилж чадах зүйлс

Яг одоо та стесстэй, ажлын ачаалал ихтэй, бухимдсан, санаа зовох зүйл ихтэй байна уу? Хэдийгээр та эдийн засгийн хямралыг өөрчилж чадахгүй ч та доорх зүйлсийг өөрчилж чадна.

Хэрхэн харагдахаа өөрчил
Ямар сонсогдож байна?  Гэхдээ өчүүхэн өөрчлөлт ч амьдралд өөр олон зүйлд нөлөөлдөг.  Тиймээс бүсгүй минь үсээ засуулж, шинэ уруулын будгаа түрхээд гар. Гараад л юу өөрчлөгдөж байгааг та мэдэрнэ.

Орчноо өөрчил
Бидний ажлын 80 хувийг өдөр тутмын зүйл эзэлдэг  гэж  харилцааны мэргэжилтэн Марк Стибич ярьж байна. Тиймээс өдөр тутмын зүйлд ихэнх цаг заваа зарцуулдаг бол үүнд шинэ алхам хийх хэрэгтэй.

Таны бодол
Бидний бодол тархинд зам суулгаж байдаг. Яг л  ойд зам гаргахтай адил.  Нэг л газраар байнга явбал замаасаа хэзээ төөрөхгүй. Тиймээс  сайн эерэг  зүйл бодож, сайн зам суулгаарай.  

Байгаль орчноо хайрла
Мэдээж та ганцаараа карбоны ялгаралтыг бууруулж чадахгүй л дээ. Гэвч өчүүхэн өөрчлөлт ч том зүйлд нөлөөлж болдог гэдгийг сана. Тухайлбал таван өрхийн нэг нь төлбөрөө дансаар биш, интернэтээр төлөхөд та төсөөлшгүй их цаас хэмнэж чадна.  Цаас гэдэг бол бидний амьсгалах  агаарыг  шүүж  байдаг ой модны тасархай  шүү дээ.

Цагаа хэмнэ
Мессеж бичин, е-мейл шидэж, ТВ үздэг цаг чинь таны  яагаад ажил амжихгүй байнаа гэж гайхдагийн чинь хариу.  Тиймээс цагаа үр ашигтай зүйлд зарцуулж сур.
 
Муу зуршлаа хая
Та  эргээд залуу болж чадахгүй ч залуу хүн шиг харагдаж, бас сэтгэж чадна.
Хэрэв та  муу зуршлаасаа аль болох хурдан салж чадвал биемахбодь  чинь ч бас үүнд хариу бэлэг барих болно. Тухайлбал хэрэв та тамхи татдаг бол  хоёр сар татахгүй байхад  л биологийн цагтаа  хоёр сар нэмж байгаатай адил.

Хүмүүстэй танилц
Хэрэв та хөрштэйгээ ганц ц удаа ярилцаж үзээгүй бол дараа тааралдахдаа түр зогсч мэндлэхээ бүү мартаарай.  Амьдралдаа шинэ хүн оруулснаар, хэдийгээр тэр хүн таны найз залуу болохгүй байсан ч тэр таныг шинэ санаа, шинэ зүйлээр мялаана гэдгийг сана.

О.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж