
Юм болгоноос айдаг хүмүүс
Хэрэв хүн зөвхөн нохойноос ч юмуу, харанхуйгаас айдаг байсан бол байнгын айдаст авталгүй амьдарч болно. Харин юм болгоноос айдаг хүний хувьд энэ айдсаас зугатах газаргүй юм. Ийм хүмүүс бүх амьдралаа айдас хүйдэс дунд өнгөрүүлдэг аж.
Үдэшлэг, найр наадмаас айдаг хүмүүс
Ямар нэг онцгой үйл явдлын өмнө бүгд л бага зэрэг түгшиж байдаг. Ямар хүмүүс очих бол? Би хэнтэй ярилцах билээ? Юу тухай яръя даа байз? Харин үдэшлэг, найр наадамд очихоос айдаг хүмүүс ийм үед бусадтай хамт хоол идэж суун, ярилцана гэхээс хүйтэн хөлс нь гарч, маш таагүй болдог байна. Хэрэв танд ямар нэгэн урилга заллаганаас үргэлж татгалзаж, өөр ажилтай болчихдог найз байдаг бол түүний зовлонг ойлгож байгаа биз дээ.
Дурсамжаа сэргээхээс айдаг хүмүүс
Амьдралд сайн муу зүйлс ээлжилж байдаг шиг хүний дурсамж ч бас сайн муугаар дүүрсэн сав билээ. Хүмүүс өнгөрснөөс сургамж авдаг байхад зарим хүмүүс дурсахаас ч айдаг байна. Тэдгээр хүмүүсийн хувьд дурсамж эерэг сөрөг ч бай хамаагүй аймаар зүйл аж. Уг эмгэгийн өөр нэг тал нь Алцхаймерын өвчин буюу дурсамжгүй болж, ой санамжаа алдах айдас юм.
Ганцаардах айдас
Ийм айдас нь ойр дотны хүмүүс өөрийг нь хайрлахгүй, тоохоо болих вий гэдэг бодлоос ихэнхдээ үүдэлтэй байдаг. Зарим тохиолдолд уг айдас нь илүү ноцтой болвол хүн өөрөөсөө хүртэл айж эхэлдэг аж.
Утас унтрах вий гэсэн айдас
Магадгүй та ч ийм хүмүүсийн нэг байж мэднэ. Хэн нэгнийг утсаар ярихыг хүлээхдээ та гэнэт утасны цэнэг дуусах, эсвэл сүлжээ унах вий гэсэн айдсыг мэдэрч байсан уу? Орчин үеийн залуусын нийтлэг айдас болоод буй энэ эмгэг Британийн гар утас хэрэглэгчдийн 53 хувьд тохиолддог гэж Daily Mail сонинд өгүүлжээ.
Саналаа хэлэхээс айдаг хүмүүс
Эелдэг яриа өрнүүлэхийн тулд хөндөж болохгүй сэдвүүд гэж байдаг. Улс төр, шашин, мөнгө. Харин бусдад саналаа хэлэхээс айдаг хүмүүс ямар нэгэн маргаантай сэдвээр ярилцахаас зайлсхийдэг аж. Тэдгээр хүмүүс өөрсдийн бодлоо ил гаргах, маргалдаж, мэтгэхээс яагаад ч юм айж байдаг гэнэ.
Урт үг хэлэхээс айдаг хүмүүс
Тэд ямар нэгэн урт үг хэлэхдээ сандарч тэвдэн, ээрч муурахаас айж түгшдэг аж. Урт үг хэлэх болоход тэд паникт ордог байна.
Айдсаас айдаг хүмүүс
Дээрх айдсууд ийм хүмүүст аймшигтай, бас хүйтэн хөлс цувмаар сонсогддог. Тэд айна гэж бодохоороо түгшиж сандран, цочролд орж, сэтгэлээр унадаг аж. Зарим тохиолдолд тэд энэ айдсаасаа болж, ухаанаа алдан өөрийгөө хянаж чадахаа больдог байна.
Нүдээ нээхээс айдаг хүмүүс
Нялх хүүхэд дөнгөж төрөөд хамгийн түрүүнд нүдээ нээдэг. Хүн болгоны өглөө болгон хийдэг энэ үйлдэл нь зарим хүнийг айдас түгшүүрт автуулдаг зүйл аж.
Самрын тос идэхээс айдаг хүмүүс
Өнгөрсөн жилүүдэд самрын тосноос хүүхдүүд харшил авах нь ихэссэн нь ихэнх цэцэрлэг, өдөр өнжүүлэхэд самрын тос хэрэглэхийг хориглоход хүргэсэн юм. Магадгүй энэ явдал уг айдсын хүчин зүйл болсон нь лавтай.
О.Халиун