Германд польш иргэд осолдов

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Германд польш иргэд осолдов

Германы Берлин хотын ойролцоо Польшийн жуулчдыг авч явсан хот хоорондын автобус онхолдож дор хаяж 13 хүн нас барав. Осол Берлинээс 30км-ийн зайд Шкоэнэфэлдэр Круйз А10 хурдны зам дээр болсон байна.

Ням гаригт болсон энэ ослын улмаас өөр 19 хүн хүнд гэмтэж, мөн 20 хүн хөнгөн бэртэл авчээ. Хэргийн газар хийсэн үзлэгийн эхний дүгнэлтээр бол хурдны зам дээр  зэрэгцэж ирсэн суудлын машинаас болж автобус замаасаа гарсан байна. Суудлын тэрэгний жолооч мөн гэмтсэн гэж байгаа билээ.

Польшийн ерөнхий сайд Туск болон эрүүл мэндийн сайд хатагтай Копач нар осол болсон газар очсон байна. Тэрээр Германд очсоныхоо дараа мэдэгдэл хийхдээ ” Та бүхний туслалцаа дэмжлэгт маш их баярлалаа гэж л хэлж чадахаар байна” гэж тэр хэлсэн ажээ.

Бичлэг үзэх: http://world.news.mn/video/2428.shtml

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж