“Alice” Box Office-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

“Alice” Box Office-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ

Энэ долоо хоногийг Tim Burton долоо хоног гэж нэрлэвэл зохистой. Саяхан нээлтээ хийсэн “Alice in wonderland” кино анх нээлтээ хийсэн өдрөөсөө хойш Box Office-ийн жагсаалтыг тэргүүлсээр. Тус кино өнгөрсөн долоо хоногт 34.5 сая ам.долларын ашиг олсноор гурав дахь долоо хоногтоо ашиг орлогоороо жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байна. Жагсаалтын хоёрдугаарт 21.8 сая ам.долларын ашиг олсон “The Diary of a Wimpy Kid”. Jennifer Aniston болон Gerard Butler нарын тоглосон “The Bounty Hunter кино энэ сарын 19-нд нээлтээ хийсэн. Тэгвэл энэ адал явдалт, инээдмийн кино жагсаалтын гуравдугаарт орлоо. “Repo Men”  жагсаалтын дөрөвдүгээр байранд 6.1 сая ам.долларын ашиг олон орсон бол “She’s Out of my League” нэртэй кино 6 сая ам.долларын орлого олж Box Office-ийн тавдугаарт бичигджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж