Хакухо Холливудын ододтой найзлав

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Хакухо Холливудын ододтой найзлав


Холливудын алдарт жүжигчин Селвистер Сталоне, Дольф Лундгерн нарын одууд их аварга Хакухотой уулзжээ. Сталонегийн өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон “The Expendables” киноны Япон дахь нээлт өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд хоёр хоногийн хугацаатай Японд зочилсон холливудын супер одууд киноны нээлтдээ Монголын их аварга Хакухо М.Даваажаргалыг урьжээ. 

Түүгээр зогсохгүй Селвистер Сталоне Японы Сумогийн ордонд зочилж, их аварга Хакухо М.Даваажаргалын барилдааныг үзэж сонирхсон байна. Холливудад шуугиан тариад байгаа “The Expendables” киноны Япон дахь нээлт өнгөрсөн бямба гаригт болсон. Нээлтэд алдарт жүжигчин Селвистер Сталоне, Дольф Лундгерн нар жүжигчдийг төлөөлөн оролцжээ. Хакухо ёкозуна “Багаасаа Сталонегийн тоглосон киног үзэх дуртай байсан” гээд өөрийнхөө шүтэж явдаг жүжигчинтэй уулзсандаа сэтгэл нь хөдөлж, киноны нээлтийн үеэр Сталонег яг л хүүхэд шиг дээш өргөн, олныг хөгжөөжээ. Сонирхуулахад “The Expendables” кинонд  Sylvester Stallone-тай хамтран Jason Statham, Jet Li, Dolph Lundgren, Eric Roberts, Randy Couture, Steve Austin, David Zayas, Charisma Carpenter, Gary Daniels, Terry Crews, Mickey Rouke нарын алдартай жүжигчид тоглосон билээ.


М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж