Соёл урлагийн өдрүүд хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Соёл урлагийн өдрүүд хойшиллоо

Ирэх сарын 2,3-ны өдрүүдэд нийслэлд зохиогдох байсан Сүхбаатар аймгийн Соёл урлагийн өдрүүд түр хугацаагаар хойшиллоо. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсны дагуу дээрх хугацаанд болох гэж байсан уг арга хэмжээ орон нутагт  малын гоц халдварт шүлхий өвчний гарсантай холбоотойгоор 10 дугаар сарын 23-ны өдөр  хүртэл хойшлоод байна. Нийслэлийн үзэгчдэд урлагийн тоглолтоор бэлэг барих гэж буй Сүхбаатар аймгийн уран бүтээлчид үзэгчдийг долоо хоногийн турш дуу хуурын ертөнцөөр аялуулах юм. Хүүхдийн болон насанд хүрэгчдийн тоглолт, драмын жүжгээс гадна энэ нутгаас төрөн гарсан уран бүтээлчдийн бүтээлийн үзэсгэлэн, яруу найргийн наадам зэрэг цөөнгүй хэсгээс бүтэх Соёлын өдрүүдийн арга хэмжээнд 200 орчим уран бүтээлч оролцоно.

Соёлын өдрүүдэд Сүхбаатар нутгаас төрөн гарсан уран бүтээлчдийн зохиол бүтээлийг нутгийн уран бүтээлчид нийтэд хүргэнэ. Монгол Улсын төрийн соёрхолт бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар, Сэлэнгийн долгио чуулгын уран сайханы удирдагч Ц.Буян-Өлзий, дизайнер Ч.Урантуяа  зэрэг мэргэжлийн баг Сүхбаатарчуудын урлаг соёлыг дэмжин ажиллаж байна. Уг арга хэмжээнд 170 орчим сая төгрөг төсөвлөжээ.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж