Японы эрх баригчид уучлалт гуйхаас татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Японы эрх баригчид уучлалт гуйхаас татгалзжээ

Японы эрх баригчдыг Хятадын нэгэн усан онгоцны ахмадыг баривчалсан явдалдаа Хятадаас уучлалт гуйн, нөхөн олговор олгох ёстой хэмээн удаа дараалан шаардсан шаардлагын хариуг Японы ерөнхий сайд Наото Кан ням гаригт өглөө. Тэрээр уучлалт хүсэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэ явдал Азийн хөрш хоёр орны найрсаг харилцаанд сэв суулгаж байна гэв. 

Энэхүү хурцадмал байдал нь аль хэдийнээ хоёр орны бизнесийн харилцаанд муугаар нөлөөлж эхлээд байна.

“Би дээрх шаардлагыг хүлээж авахыг хүсэхгүй байна. Манай хоёр орны хувьд хоёулаа энэ асуудалыг илүү даамжруулахгүй байх нь чухал” хэмээн Наото Кан хэлжээ.

Энэ сард хоёр орны хооронд маргаан үүсгээд байгаа арлын орчим Японы эргүүлийн завийг ирж мөргөсөн Хятадын загасчны завины ахмадыг тэд бямба гаригт сулласан боловч хэдэн цагийн дараа Хятадын тал уучлалт хүсэхийг мэдэгдсэн бөгөөд түүний хариуд Японы ерөнхий сайд Кан ийнхүү мэдэгдэл хийсэн аж.
Хятадын хэд хэдэн томоохон сонинууд эхний нүүрэн дээрээ уг завины ахмадыг гэр бүлийнхэнтэйгээ уулзаж байгаа зургийг нь гарган “Япон манай улсаас уучлал хүсэн нөхөн олговор олгох хэрэгтэй” гэсэн утга бүхий нийтлэлүүд гаргасан байна.  

 Б.Билгүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж