Шинэ орон сууцыг ашиглалтанд орууллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Шинэ орон сууцыг ашиглалтанд орууллаа

Дорноговь аймагт энэ сарын 25-нд 6О айлын нэгэн шинэ орон сууц ашиглалтанд хүлээн авах ёслол боллоо. Уг ёслолд аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон албаны хүмүүс оролцлоо.   Энэ  орон сууцыг Д. Доржмягмар захиралтай “Тулга констракшин” компани хийж гүйцэтгэсэн бөгөөд тус барилгын компани хоёр жил гаруйн өмнө нэг метр квадратыг нь 195 мянган төгрөгөөр үнэлэн захиалга авч,  барилга үйлдвэрлэлийн  ажлаа явуулж, орчин үеийн технологийг ашиглан орон сууцны нөхцөл шаардлагад нийцүүлэн чанарын   сайн үнэлгээтэйгээр ашиглалтанд өгчээ. Тус барилын компани өмнө нь Сайншанд суманд  12О айлын  хоёр орон сууц, Замын-үүд суманд З2 айлын орон сууц барьж ашиглалтанд  хүлээлгэн өгч байсан  туршлагатай барилгын компаниудын нэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж